
Зохиолч: | Л.Содов |
ISBN: | 9789919043728 |
Хэвлэсэн он: | 2025 |
Хуудасны тоо: | 185 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | мм |
Зохиолч: | Л.Содов |
ISBN: | 9789919043728 |
Хэвлэсэн он: | 2025 |
Хуудасны тоо: | 185 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | мм |
Хөшөөгийн дөвөөр сундлаатай хүмүүс гарч ирлээ. Тэд морьтой явна гэхэд үнэмшихээргүй гэлдэрнэ. Унасан морь нь толгой унжуулан ядарсан шинжтэй. Дэргэдүүр нь тоос татуулан гарч ирсэн хүмүүс биднийг гүйцэж ирэв. Улаан чисчүү дээлийн энгэр задгай тавьсан нэг нь Уулын голын нэртэй баячуудын нэг болох Цамба байлаа. Түүний хүүхэн өөрөөс нь 20 шахам дүү, хүүхэд шиг том дүрлэгэр нүдтэй, боровтор бөөрөнхий царайтай бөгөөд ногоон нанжин гахай гөлөм, мөнгөн хэрэглэлтэй эмээл тохож, нөхөртэйгөө адил усан тэлмэн жороо хар саарал морь унажээ. Том алтан бөгжтэй, зүүн талынхаа булцгар жижигхэн гарт гурын хүзүүгээр зөөллөж хийсэн торгон жолоо, цулбуураа атган баруун гартаа урт тэнзэн ташуур барьж морины явдлын аясаар бие нь сугсрагдан бөмбөлзөж харагдана. Баян айлын омголон тарган морьд ялаархан толгой хаялан хатирахад мөнгөн хазаар нэгэн жигд шажигнан хангир, жингэр дуугарна. - Энэ сундлаатай хэн бэ? гэж асуухад Цамба, - Төлбөрийн адгийн сохор Жоож шив дээ. Хөөрхий...