
Зохиолч: | Л.Содов |
ISBN: | 9789919043711 |
Хэвлэсэн он: | 2025 |
Хуудасны тоо: | |
Номын хавтас: | |
Номын хэмжээ: | мм |
Зохиолч: | Л.Содов |
ISBN: | 9789919043711 |
Хэвлэсэн он: | 2025 |
Хуудасны тоо: | |
Номын хавтас: | |
Номын хэмжээ: | мм |
Уул-Алтаадын тууж, өгүүллэгүүд", "Хоёр цагаан хусны домог", "Голын тэртээх манан", "Алтан бурхны төгсгөл" тэргүүт маш уншууртай олон номуудаараа Монголынхоо уран зохиолын уншигчдыг хуй салхи өвс ногооны толгой бөхөлзүүлэх шиг бөхөлзүүлэн хуйлруулж явсан нэрт зохиолч, "Сэтгүүл зүйн онолч" Лувсандашийн Содов гуай бид хоёр “Уул-Алтаадын гол" хэмээх хурдан шуугиа урсгалтай, рашаан увидаст тунгалаг голын уснаас өөрсдөө ууж, унах морио услан зэтгүүлж, эрэг дэнжээр нь хурга, ишигтэй хөөцөлдөж, нүцгэн бор хөлөө өргөс, шарилжинд хатгуулж, халгайд түлүүлж, гэр гэрээсээ аль нэг нэг өдөр л хөдөө хээрийн нэг бүдэг цувцаар Булган аймгийн Харгана сумын (хуучин нэрээр) бага сургууль руу хүргүүлсэн нэг голын хоёр банди байсныг би их хожуу, бүүр сүүлд, ганц нэг шүлэг, орчуулга оролддог, тэр “хөөрхийсөө" өвөртлөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэлийн Хорооны “Утга зохиол, урлаг" сонины редакци рүү хааяа хааяа гүйдэг болсон хойноо мэдсэн юм. Уул-Алтаадын гол, Харганы гол, Доод захын Чачиртын гол гэдэг нэрээр алдаршсан ариун дагшин голууд урсдаг тэр газар нутаг эрт баларын цагт дэлхийн ой хөвч, ус булаг, хад асга, ургамал ногоо анх яаж үүссэн яг тэр балар шивэрээрээ царигтай зөвхөн жигүүртэн шувууд нисэх, тураг гөрөөс, зэрлэг ан амьтад л явах, морьтон тэрэгтэн хүмүүс л аж төрж нүүдлээр амьдрах, гэрийн хариулгааны мал сүрэг л бэлчиж идээшихээс биш, дөрвөн дугуйт тэрэг техник нэвтэрч эс чадах аглаг буйд, ширэнгэ бураа хахсан шавар ус боосон зэлүүд бөглүүд хангай нутаг юм.