| Зохиолч: | Ш. Чоймаа, Д. Бүрнээ. М. Баярсайхан, Б. Даваасүрэн, Э. Мөнх-Учрал, О. Дэмчигмаа, Б. Энхсувд, Д. Өлзийдэлгэр, Г.Одбаяр,Б. Алтантуяа |
| ISBN: | 9789996290268 |
| Хэвлэсэн он: | 2013 |
| Хуудасны тоо: | 760 |
| Номын хавтас: | Зөөлөн |
| Номын хэмжээ: | 245x175x28 мм |
| Жин: | 1000.0 гр |
| Зохиолч: | Ш. Чоймаа, Д. Бүрнээ. М. Баярсайхан, Б. Даваасүрэн, Э. Мөнх-Учрал, О. Дэмчигмаа, Б. Энхсувд, Д. Өлзийдэлгэр, Г.Одбаяр,Б. Алтантуяа |
| ISBN: | 9789996290268 |
| Хэвлэсэн он: | 2013 |
| Хуудасны тоо: | 760 |
| Номын хавтас: | Зөөлөн |
| Номын хэмжээ: | 245x175x28 мм |
| Жин: | 1000.0 гр |
Хүний нэр нь нийгэм бий болсон цаг үетэй адил эртний түүхтэй бөгөөд угсаа үндэстнийхээ түүх, зан заншил, шүтлэг бишрэл, хэл, соёлын өвөрмөцийг илэрхийлж, уламжлахын сацуу, тухайн цаг үе, бүс нутгийн онцлог, сэтгэл зүйг тусган өөрчлөгдөж, онцлог ялгаа бүхий болдог. Ийм ёс монгол хүний нэрд мөн шингэсэн буй. Үүнээс монгол хүн нэрээ хэрхэн үздэгийн тусгалыг үг хэллэгээс хялбар мэдэж болох юм. Тухайлбал, монгол хэлнээ нэр төр, нэр хүнд, нэр алдар, овог нэр, нэр сүр гэх мэт хоршоо үг бий. Эдгээр нь хүн нэрээрээ нийгмийн гишүүн байдаг, нэр бол хөнгөлж үл болох эр.хэм хүндтэй агаад нэрийн хамт бие хүний мөн чанар, ёс төр оршдог хэмээх санааг агуулна. Энд холбогдуулан XVII зууны Монголын түүхч Саган сэцэний "Эрдэнийн товч" нэрт түүхэн сурвалжийн төгсгөлийн шүлгээс эш татвал, тэр бээр:
<<Язгуур төрөөд сац өгтсөн энхэрийн (багын) нэр
Идэр бүхий алдрыг зөөсөн дуурьсах нэр
Ямагт хойтсоо дурдтахуй (дурдагдах) мөнх нэр
Илт бүрдвээс хүний биеийн гавьяа тэр>>
хэмээн өгуүлжээ. Энэхүү дөрвөн мөртөд хүний зөв явдлаас нэр ямархан өндөрт өргөгдөж болохыг егүүлсэн бол үуний сүүдэр талыг харьцуулбал эндэл муу явахул энхэр нэр эвдэрч адлагдах нэр, улмаар бие эцэслэсэн хойно мартагдах нэр болохын санаа урган гарах юм. Тийм учраас, монголчууд эцэг өвгөдөөс өгтсөн нэрээ хугалахыг хамгаас давсан ичгүүр жигшүүр гэж үздэг ба үүний цаана дан өөрийн нэрийн бус, төрүүлсэн эцэг эхийн нэр, овог төрөл, удам угсаа, улс үндэстний нэр дагалдаж байдгийг ухамсарласаар ирсэн.
Тэгвэл, нэрээ бүтэн байлгах насан туршийн хичээл зүтгэлийн дотор, хэлний талаас нэрийнхээ утга учир, зөв бичлэгийг мэдэх явдал нэн түрүүнд багтана. Тус шалтгаагаар, аливаа улс үндэстнүүд өөр өөрийн хэл бичгээр нэрийн зөв бичлэгийг боловсруулан жигдэлж, журамлах толь бичиг нийтэлдэг бөгөөд эх баримтыг бүртгэн цуглуулах, уйгагүй эрэл хайгуул хийхээс эхлээд олон зүйлийн ном бичгээс шүүн лавлах, үндэс суурьтай шалгуур зарчим тогтоож, ахин дахин тунгаан нягтлах зэргээр зохиогчдоое нөр хүч хөдөлмөр, туршлага мэдлэг шаарддаг тул байнга шинэчлэн нэмж зассаар байдаг. Тэрхүү толь бичгийн ач холбогдол нь гагц зөв бичихээр хязгаарлагдах бус, түүнчлэн нэрийн утга учир, гарал, бэлгэдлийг мэдэх, хорвоод мэндэлсэн хүүхдэд нэр өгөх лавламж болох төдийгүй, зарим талаар хэл ба нийгэм, хүн судлалын чухаг бүртгэл мэдээллийг агуулсан судалгааны хэрэглэгдэхүүн болдог байна. Монголын тухайд, урьд өмнө энэ талаар тусгайлан гарсан толь бичгийг дурдвал, эрдэмтэн Ж.Сэржээ "Монгол хүний нэрийн лавлах толь" (1991 он), "Монгол хүний нэрийн хадмал толь" (1993 он, 5000 гаруй нэр кирил монгол хадмал), "Монгол хүний нэрийн толь" (2007 он, 6000 нэр, кирил монгол хадмал, харь гаралтай нэрийн тайлбарын хамт), Даариймаа "Монгол хүний нэрийн толь" (1986 он) тус тус хэвлүүлсэн билээ. Эдгээр нь хамарсан нэрийн тоогоор цөөн, гэхдээ хамгийн түгээмэл нэрсийг кирил, монгол бичгээр зөв бичих, нэрийн утга гарлыг таниулах зорилгоор бүтээжээ.
Эдүгээ тус толь бичгийг нийтийн хүртээл болгож буйн үндсэн шалтгаан бол Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 196 дугаар тоггоолоор баталсан "МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР II"-ийн хүрээнд Үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сард буулгасан 155 дугаар зарлигтай холбоотой юм. Уг зарлигийн дагуу, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд хүний нэрийг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичих ёстой болсон. Гэтэл, урьд өмнөх толь бичгүүд уулаас ийм зорилгоор зохиогдоогүй учраас харьцангуй хязгаарлагдмал хүрээтэй, түүнчлэн зарим бичлэг, гарлын эргэлзээтэй оноолт, магадгүй хэвлэлээс үүдсэн байж болох гэх мэт алдаа мадаг зэрэг нь дурдран хэрэгцээг хангах боломжоор дутмаг байлаа. Тиймээс, төрийн хэлний бодлогыг хэрэгжүүлэхүйц аль болох бүрэн хэмжээний хадмал толь гаргах явдал тулгамдсаныг 2012 оны бүх шатны боловсролын байгууллагаас олгох диплом, гэрчилгээнд кирил, монгол бичпээр бичилт хийх ажлыг гүйцэтгэсэн МУ-ын гавьяат багш Ш. Чоймаагийн ахалсан ажлын хэсэгт Боловсролын яамны захиалгат Шинжлэх ухаан, технологийн сангийн "Монгол бичиг судлал" төслийн хүрэзнд гүйцзтгэхийг даалгасан юм....