Компаний тухай

Цахим хуудсаар зочлогч эрхэм үйлчлүүлэгч таны энэ өдрийн амгаланг эрье. Бид сүлжээ дэлгүүрүүд болон  бөөний худалдааны  төвдөө , тав тухтай орчинг бүрдүүлэн Улаанбаатар хотын  томоохон дэлгүүр, худалдааны төвүүдэд үйл ажиллагаагаа явуулдаг учир иргэдийн дийлэнх хэсэг тогтмол үйлчлүүлж байна. Иймээс бид хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ, Чанарыг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Энэ нь ч  бидний амжилтын үндэс юм. Манай дэлгүүр нь номын болон бичгийн хэрэгслэлийн худалдаагаараа үндэсний зах зээлд тэргүүлэгчдийн нэг болохын хувьд үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн тэлж, урьдын ололт амжилтууд дээрээ тулгуурлан улам сайжруулж байдаг билээ. 
Бид бүх төрлийн өргөн сонголттой ном, бичиг хэрэг, бэлэг дурсгал гээд дэлхийн жишигт нийцэхүйц үйлчилгээг хэрэглэгч та бүхэндээ санал болгон ажиллаж байна  Нийтдээ 40-50 мянган орчим ном, бичгийн хэрэгслэл бусад бараа манайд бий. Шинээр гарсан номууд тэр даруй ирдэг нь үйлчлүүлэгч нарын маань хүртэх бас нэг давуу тал юм.  
“МИР-НОМ” та бүхнийг урьж байна!

 

Манай номууд:
• Үндэсний болон гадаадын шилдэг брэнд
• Зах зээл дээрх үнэ чанарын хамгийн зохистой харьцаа
• Хамгийн өвөрмөц зохиомж, шийдлүүд
• Сэтгэл зүйчид,сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийн оролцоо
• Эрүүл мэндэд хор аюулгүй, дээд зэргийн чанар

 

Бидний зорилт:

Төрөл бүрийн ном, сэтгүүл, сурах бичгийг олон нийтийн хүртээл болгож, хүн хөгжих, боловсрох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, урам зоригоо сэргээхэд нь туслан Чанартай бараа бүтээгдэхүүнээрээ үйлчлэх.

Бидний үнэт чанарууд:

-          Мэргэшсэн баг, хамт олон

-          Зохиолч, орчуулагч, зураач нартай удаан хугацаанд тогтвортой хамтран ажилладаг

-          Өндөр нэр хүнд, найдвартай үйлчилгээ

-          Байнгын хөгжил, шинэчлэл

-          Шуурхай борлуулалт

-          Нийгмийн хариуцлага

-          Хаа ч байхгүй орчин бүрдүүлэлт

Түншлэлийн зарчим:

Үйлчлүүлэгч болгонд тохирсон, харилцан ашигтай хамтын ажиллагаа

Урилга:

 Эрхэм харилцагч таны оюуны бүтээлийг уншигчдад цаг алдалгүй хүргэх, сурталчлах, борлуулалтыг тань нэмэгдүүлэх талаар хамтран ажиллахыг номын хамгийн өргөн сонголттой "МИР-НОМ” их дэлгүүр санал болгож байна.

Бидэнтэй хамтран ажилладаг эрхэм  үйлчлүүлэгч, нийт харилцагч байгууллага та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.