Тэжээвэр
Зохиолч: Д. Норов
Эрхлэн гаргасан газар: Тагтаа паблишинг ХХК
Хэвлэлийн газар: Мөнхийн үсэг ХХК
ISBN: 9789992967850
Хэвлэсэн он: 2017
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 476
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x130x30 мм
Жин: 370.0 гр
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 25,000₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Тагтаа хэвлэлийн газраас уран зохиолын өндөр шүүлт шалгуураар сонгож хэвлэсэн шилмэл бүтээлүүдийн нэг нь энэхүү тэжээвэр зохиол юм. Богино өгүүллэг, өгүүллэг, тууж, роман, кино зохиол зэрэг хүүрнэл зохиолын бүхий л төрлөөр тэгшхэн бүтээн туурвисаар ирсэн Д.Норов зохиолчийн бүтээлээс энэ удаа өгүүллэг, туужуудыг нь шилэн хүргэж байна. Д.Норовын өгүүллэг, туужууд хүний дотоод сэтгэлийг төнхсөн нягт бичлэг, сэтгэлзүйн эрс тэс ялгарал, хүүрнэлийн баялаг чанараараа уншигчдад хүчтэй нөлөөлж, зохиолынхоо гүнд яв цав барьж чаддагаараа онцлогтой. Нэн ялангуяа туужууд нь түүний туурвилзүйн онцлогийг илэрхийлэх хөрс суурь нь юм. Д.Норов зохиолчийн хамгийн тулхтай зохиолууд туужийн хэлбэрээр бичигддэг нь санамсаргуй хэрэг биш болов уу. Энэ цагийн нэгэн гайхамшигт зохиолчийн туурвилзүйн ертөнц жирийн уншигчдын хувьд нууц хэвээр л байна. Тэр нууцаас энэ ном бага ч атугай хэлтэлж, хойчийн мэргэдэд нээхийн санаа төрүүлнэ хэмээн итгэнэ.

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх