Халхын цогт хун тайж
Зохиолч: Т. Нямдэндэв
Хэвлэлийн газар: Тод бичиг хэвлэх үйлдвэр
ISBN: 9789997821911
Хэвлэсэн он: 2017
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 224
Номын хавтас: Хатуу, супер
Номын хэмжээ: 205x140x15 мм
Жин: 240.0 гр
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 12,500₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

1630 он цагаан морин жилийн намрын адаг сарын сүүлчээр Цэцэн хан аймгийн урд зүгийн нутгаар намрын сэрүүн унах үес Лах вандан уулын хавиар хэсэг нүүдэлчид орж ирсэн нь Манжийн хааны цэрэгт шахагдан ар халхын нутгийг зорьсон өвөр халхын Горласхошууны ноёны албатууд буюу. Тэд таван хошуу малаар баян, шанз цагаан эсгий гэрүүдтэй угийн ажилсаг зон болохоо илтгэн өвсний сор, усны арвиныг бараадан бууж, тулганы галаа бадраан аж амьдралынхаа үлдсэн хугацааг айван тайван өнгөрөөхийнтүүс болон дажны хөлөөс дайжин суугаа нь энэ буюу. Хорь шахам айлын зуугаад ам бүл нутаг усанд нь шахан орж ирсэнд дургүйцэх нэгэн байвч өр зөөлөн сэтгэлээр хөөрхийлөх нэгэн ч байлаа. Түүний нэг нь нутгийн ард Шоовдор өвгөн бөлгөө. Тэр хонинд унадаг тарган бор мориныхоо ташаанд богинохон яргай ташуур буулган пөг пөг шогшуулсаар захын айлын гэрийн бүслүүрт мориныхоо цулбуурыг дөмнөөд эсгий үүд өргөн орохуй шавар зуухны аманд суусан настан, "Та дээшээ" гэхэд Шоовдор хуучин бор малгайныхаа чихийг сөхөн "Та бүхэн амгалан морилж байна уу" гэж мэндлэхэд гэрийн зүүн хоймор суугаа тогжгор бор өвгөн "Мэндээ, та амар сайн уу" гэж хариу мэндлэв.

Шавар зуухны аманд суусан тос даасан бор чавганц сая оргисон цайгаа амсар нь сэтэрсэн гуулин шанагаар сар сар хийлгэн самарч "Цай оргиж байхад ирлээ" хэмээн билэгшээж том үндсэн аяганд сүүтэй цай аягалан эхлээд өвгөндөө, дараа нь зочинд хоёр гардан барив. Өвгөн эмгэнийхээ өгсөн цайг оочин "Таны алдар нэр хэнсэн билээ" гэхэд өвгөн бас л цай оочингоо "Микий алдар Шоовдор, харин таны алдар..." гэхэд тогжгор бор өвгөн "Намайг Зундуй, эмгэнийг Шархүүхэн гэдэг.

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх