Марк Зукербергийн бүтээсэн ертөнц Facebook
Зохиолч: Екатрина Уолтер
Орчуулагч: О. Бат- Эрдэнэ
Эрхлэн гаргасан газар: Смарт Грийн Партнерс ХХК
Хэвлэлийн газар: Мөнхийн үсэг ХХК
ISBN: 9789997821959
Хэвлэсэн он: 2017
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 276
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x140x20 мм
Жин: 350.0 гр
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 20,000₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Марк Зукербергийн бүтээсэн ертөнц. Үнэ 19900төгрөг. Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй. Орон нутаг руу илгээх боломжтой. Та захиалахыг хүсвэл утасны дугаараа пм-р эсвэл комментоор үдээнэ үү. Эсвэл 8020 6667 дугаарт холбогдно уу.
Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Фэйсбүүк” компанийг үндэслэгч, ерөнхий захирал Марк Зукерберг. Харвардын их сургуульд сурч байгаад дундаас нь орхин, фэйсбүүк сайтыг (www.facebook.com) зохион бүтээсэн нь богино хугацаанд дэлхийн тэргүүлэх нийгмийн сүлжээ сайт болон өргөжсөн бөгөөд “Фэйсбүүк” мэдээлэл технологийн хамгийн шилдэг компани болтлоо өсөж томрон, Зукербергийг манай бөмбөрцгийн хамгийн залуу тэрбумтан, бизнес эрхлэгч болгов. Түүний санааг алдарт “Yahoo” компани нэг тэрбум америк доллараар худалдан авах санал тавьсан ч тэрээр татгалзан, өөрөө хөрөнгө оруулалт татаж компаниа байгуулан удирдаж эхэлсэн бөгөөд мэдээлэл технологийн салбарт шинэлэг бизнес эрхлэгч хэмээх нэр хүндийг олж чадав. Зукерберг бол шинэлэг санаа, чин сэтгэлээр зэвсэглэн бизнесээ эхлүүлж амжилтад хүрч чадсан, үлгэр жишээ авахуйц шилдэг залуу бизнес эрхлэгч яах аргагүй мөн.
Хүмүүс түүнийг “Интернэт ертөнцийн шинэ хаан, хамгийн залуу удирдагч” гэж нэрлэдэг. Ийнхүү олон янзаар нэрлэж болох ч “хаалттай байсан дэлхий ертөнцийн үүд хаалгыг нээж, бүгдийг холбохыг хүссэн залуу” гэсэн нэрээр түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болов уу. Дэлхий нийтийн мэдээлэл технологийн салбарыг удирдан жолоодох шинэ удирдагчаар тодрон гарч ирээд байгаа түүний зоримог алсын хараа энгийн нэг сургуулийн хотхон дотор үйл ажиллагаа явуулж байсан жижиг сайтыг дэлхий нийтэд тарааж, одоогоор нэг тэрбум гаруй хүний өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болоод зогсохгүй шинэ экосистемийг бий болгон хөгжүүлсээр байна.
“Бүхий л бие сэтгэл, оюун ухаанаа дайчлан, чин сэтгэлээсээ хийх ажлаа хайж олоорой. Энэ бол фэйсбүүк сайт үүссэн хамгийн гол нөхцөл. Хүмүүс илүү их мэдээлэл авч чадахуйц үүд хаалгыг нээн, олон талаар хоорондоо харилцаж чадвал энэ ертөнц улам сайхан болно. Учир нь хүмүүс хоорондоо илүү сайн ойлголцох учраас. Энэ тийм онцгой зүйл биш боловч миний хувьд маш үнэтэй. Хүнд хэцүү өдрүүд хэзээд ард үлддэг учраас би цаг ямагт чин сэтгэлээр урагш тэмүүлж чадсан” Марк Зукерберг

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх